Skip to main content

Танд хэрэгтэй Google-ийн 5 програм

Өнгөрсөн жилүүдэд, Google нь биднийг хайсан мэдээллээ хялбар олдог болгох, дэлхий дахины мэдээллийг зохион байгуулах зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөж байгаа билээ. Google бол интернэтийн хүчирхэг компани гэдгийг үгүйсгэхийн аргагүй. Yahoo нь Google-ийн зар сурталчилгааг сайтан дээрээ байрлуулж эхлэснээс хойш, хүмүүс хайлтын системийн сурталчилгааны бизнесийг Google ноёрхож эхлэлээ хэмээн шуугиж байсан. Google нь агуулахад байрлах сүлжээ бүхий компьютерүүдээс хэдэн тэрбум доллараар үнэлэгдэх дэлхийн хэмжээний корпораци болон өргөжих хүртлээ урт замыг туулсан юм. Google-ийн бизнесийн гол тулгуур нь хайлтын систем боловч хайлтын систем нь Google-ийн санал болгодог  цорын ганц үйлчилгээ биш. Google-ийн сайтаар  богино хугацаанд зочлон үзсэнээр, танд хэрэгтэй олон програмыг олж болно. Google нь зарим програмаа  өөрсдөө хөгжүүлсэн бол зарим тохиолдолд Google-ийн бүтээгдэхүүнийг бусад компани бие даасан төсөл болгон анх гаргаж ирсэн байдаг.  Хэрэв Google-ийн удирдлага компаний зорилгод нийцэх, сонирхолтой програм олж харах юм бол, тухайн програмыг хөгжүүлж буй компанийг худалдан авах хүсэлтээ явуулах тохиолдол олон байдаг.
Google туршилтын хувилбар болон функцийн алдаатай байгаа бүтээгдэхүүнээ бүрэн дуустал нь сурталчилах гэж яардаггүй ба Google Labs вэб хуудсанд зочлон, туршилтын програмыг хэрэглэж үзэх боломж олгодог боловч тухайн үйлчилгээ нь бүрэн ашиглалтанд ороход бэлэн биш байна хэмээх мэдэгдлийг хийдэг.


Google E-mail- Зарим хүмүүс аливаа зүйлсийг товч бөгөөд тодорхой байлгахыг хүсдэг. Тэгвэл Google нь 2007 онд онлайн мессеж илгээх үйлчилгээ болох Jaiku-г худалдаж авсан юм. Jaiku нь Twitter-тэй төстэй – микроблог програм.  Jaiku хэрэглэгчид нь сүлжээгээр харилцах хаягаа нээж, гар утас, компьютер эсвэл интернэтэд холбогдсон бусад төхөөрөмжийг ашиглан богино мессежүүдийг илгээж мөн хүлээж авдаг байна.  

GTalk- Та хүнрүү том хэмжээтэй файл явуулахаар шийдсэн бол, энэхүү файл дамжуулалт нь тодорхой хэмжээний хугацаа шаарддагийг анхаараарай. Ялангуяа интернэтийн хурд удаан бол бүр их цаг хугацааг шаардана. Мөн өөрийн сүлжээгээр дамжуулан өгөгдөл илгээхдээ төлбөр төлдөг бол өөрийн интернэт үйлчилгээний байгууллагат тодорхой хэмжээний төлбөр төлөх магадлалтай. Google Talk нь бусад Google Talk-ын хэрэглэгчдийн компьютерлүү дуудлага хийж болдог voice over Internet protocol (VOIP) юм. Танд болон холбоо барих гэж буй хүнд тань микрофон болон спикер байхад хангалттай бөгөөд үлдсэн ажлыг нь Google Talk зохицуулах болно.

Google Checkout- Хамгийн түрүүнд та Google-ийн хаягтай байх хэрэгтэй. Хаягын мэдээлэл дээрээ, өөрийн кредит картын дугаар, хүргүүлэх хаяг болоод утасны дугаараа оруулж өгөхөд  хангалттай. Энэхүү алхмыг хийсний дараа, Google Checkout-ийг зөвшөөрдөг вэб хуудсуудаас худалдан авалт хийх боломжтой болно. 

Google Docs-  Microsoft office-ын адил word processor, spreadsheet editor болон presentation application багтаасан, багц цуглуулага юм.  
Та өөрийн Google Docs файлаа компьютерийн хатуу дискэн дээр хадгалахын оронд, Google-ийн файлын системд хадгалах боломжтой. Ийнхүү файлууд вэбэд байрласан учир, интернэтэд холбогдсон ямар ч компьютерээс өөрийн файлдаа хандах боломжтой болдог. Google Docs-ын бас нэгэн давуу тал нь файлуудаа бусадтай хуваалцаж, хэд хэдэн хүн нэг цагт, нэг баримтанд засвар хийж болдог. 

Google Maps- Google Maps нь хэрэглэгчиддээ тодорхой газрыг үзэх, нэг газраас нөгөөд хүрэхэд замчлах зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн хэрэглэгчдэд гудамжны зураг, нутаг дэвсгэрийн газрын болон  хиймэл дагуулаас авсан зургийг харуулж, зарим газрын замын түгжрэлийг ч мэдээллэдэг. Google Maps-ийн бас нэгэн онцлог нь олон хэрэглэгчдийг газрын зургийн өгөгдлөөр хангадаг NAVTEQ-ээс авсан дижитал газрын зургууд байдаг юм.

Comments

Popular posts from this blog

Нэрсний чанамал хийх жор

Манай монгол оронд олон төрлийн жимс жимсгэнэ ургадгаас хамгийн түгээмэл ургаж амархан боловсордог жимс бол нэрс шүү дээ. Айл бүр л зуны урин дулаан цагаар нэрс түүж чанамал хийх нь элбэг. Тиймээс нэрс жимсний чанамалыг хэрхэн хийх жорыг хүргэж байна. 1. Жимсийг хогноос нь салгаж цэвэрлэж бэлдэнэ. Жимсний чанамал хийх хэд хэдэн төрлийн арга байдгаас уг жимсний амин дэм, амтыг хадгалж чанамал хийх хялбархан жорыг хүргэж байна. Наалддаггүй төмөр саванд ус болон элсэн чихрийг хийж халаана. Элсэн чихэр аль болох нарийн ширхэгтэй байх тусмаа чанамал сайхан амттай болдог. Ингээд элсэн чихрийг хайлж уустал хутгах ба ус бараг буцлах шахам халж эхэлнэ. 2. Ус бага зэргийн боргилж буцлаж эхлэх үед нэрс жимсийг хийж модон хутгуураар сайтар хутгаж буцалгана. Жимсний хальс гадна талаасаа зөөлөрч нялцгайрч задарч боргилон буцлаж эхлэмэгц галын хэмийг зөөллөж хутгасаар байх хэрэгтэй. Нэрс нь харьцангуй жижиг биетэй жимс тул хэт ширүүн гал дээр амархан болдог тул хажууд нь байж хутгаад түлж хэт ...

Үнэгүй цахим ном татах сайтууд

Орчин үед ном уншигчид цаасан номоос илүүтэйгээр цахим номыг ихээр сонгох болжээ. Ингэх болсон нь хэд хэдэн томоохон шалтгаантай. Нэгт бол мэдээж овор хэмжээ, та хүссэн газар луугаа өөрийн хайртай хэдэн зуун номоо авч явснаас зүгээр л ном уншигч эсвэл гар утас, лапт опдоо хадгалчхаж болно. Мөн та номоо алга болгочих вий гэж санаа зовох ямар ч шаардлага байхгүй, санаандгүй устчихлаа гэж бодоход буцаагаад л сэргээчих боломжтой. Эдгээрээс гадна бас нэг том шалтгаан нь таны хэтэвчинд хэмнэлттэй байдал юм. Цаасан номонд хэдэн зуун мянган төгрөгөөр цаасан ном авснаас та дараах сайтуудаас хүссэн хэмжээгээрээ үнэгүй цахим ном татах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. 1.  BookZZ BookZZ нь дэлхийн хамгийн том цахим номын сан гэхэд бараг л буруудахгүй. Нийтдээ 2.7 гаруй сая ном, 52.4 сая нийтлэлүүдтэйгээрээ онцлог байж чаддаг. Хэрэглэхэд хялбар бөгөөд та хүссэн өргөтгөлөөрөө өөрийн ухаалаг утас, кинд...

Анхны хайр

Сэтгэл зүрхэнд тодоос тод гэрэлтэх тэр сайхан өдрүүд хэн нэгнийг хайрлах, хэн нэгнээр хайрлуулах тэрхэн мөчүүд хамт байхыг хүссэн өдөр хоног, хоолойг нь сонсохыг хүссэн цаг минут бүр одоо бодоход хайр байсныг мэдрүүлнэ. Түүнтэй хамт байсан мөч бүрийн жаргалтай , гунигтай үе бүхэн хайрын сайхныг мэдрүүлж түүнээс ирсэн захидал бүр сэтгэлийг нь лтгэх илгээмж болно. Сэтгэлийг чинь татсан тэр нэгэн азтай залуу анхны чинь үнсэлтийг авч хэдий урт биш ч орхиод явах нь гашуун үнэн.         Хэрэв тэр чамд хайртай байсан юм бол тэр хэлсэндээ хүрчээд явсан хэрэв хэлсэндээ хүрээгүй бол худалч амиа бодсон нэгэн болно. Тэр явахдаа ямар үйлдэл хийснээсээ шалтгаалж чиний сэтгэл зүрхэнд сайн эсвэл муугаар үлдэх нь тэр нэгэн залуугын сонголт юм.  2013 он