Skip to main content

Завгүй завгүй завгүй...

Дундаж түвшний амьдралтай хүмүүс хаа сайгүй “Би үнэхээр завгүй байна” гэсээр өөрсдийн үүрэг хариуцлага, ажилдаа эцэж ядарсан байхыг би зөндөө харж байлаа. Найз нөхөд хамтран зүтгэгчиддээ цаг гаргаж чадахгүй байгаагаа ажил их, цаг бага завгүй байна гэж хүмүүс тайлбарладаг.Хүмүүс маш их ажил өөртөө хүлээн авдаг (үүнд би өөрөө ч багтана). Энэ бол завгүй байдгийн нэг шалтгаан болов уу. Би үүнийг бичихээсээ өмнө, Нэгдүгээрт, ажлаа өгөгдсөн хугацаанаас нь өмнө дуусгах боломж хүмүүст байгаа гэсэн өөдрөг үзэлтэй байлаа. Хүмүүс хэрээсээ хэтэрсэн үүрэг амлалт авдаг гэдэг нь бараг үнэн байх.
Хоёрдугаарт, хүмүүс маш их зүйл хийхийг хүсдэг. Энэ бол “супер эмэгтэй” –ийн маш том асуудал. Бид бүгд супер хүмүүс болохыг хүсдэг гэвч энэ нь үр дүн муутай байдаг. Сайхан байшинтай болох, мэргэжлийн хувьд оргилд нь хүрэх, гэрлэлтийн хувьд амжилттай байх, хүүхдүүдтэйгээ маш их цагийг өнгөрөөх, сонирхолтой хоббитой байх зэрэгт анхаарлаа хандуулдгаа Эмчтэй ярилцсан хүмүүс хэлсэн байдаг. Сүүлийнх нь нэг их ач холбогдолтой биш байж болох юм. Харин өөр нэгнээс асуувал тэр үүнд үгүй гэж хариулах болов уу, яах бол? Teddy bear-ийн 2 жилийн ойн жагсаал дээр сүр жавхлант маршал болох нь нэр төрийн хэрэг гэж хариулж болох юм.Гуравдугаарт, хүмүүс цагийг дэмий өнгөрөөхийг хүсдэггүй. Үүнээс л бүх юм болдог байх даа. Гэхдээ нэг ийм үг байдаг: Чи амьдралынхаа бүх зүйлсд “оргилд нь гарлаа” гэж санагдах тэр үед цаг хугацаа үргэлжилсээр л байдаг, чамд амьдралдаа бүх зүйлсийг “даван туулж гарсан” юм шиг санагдах тер үед ч цаг хугацаа үргэлжилсээр л байдаг. Бидний хэн нэгэн өвдөхийг бурхан зөвшөөрдөггүй (чамайг ч гэсэн өвдөхийг). Чи одоогийн тэнцвэртээ сэтгэл хангалуун байна уу?. Хэрэв үгүй бол чи үүний төлөө юу хийх хэрэгтэй вэ? Амьсгалахад ч хэцүү байсан ч зарим зүйлсийг орхихыг зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй байшин чинь сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй тохилог харагдахгүй байж болно. Сайхан хоол хийж идэхийн оронд хурдан болох хагас боловсруулсан хүнс хэрэглэдэг байж болно. (тэжээллэг хүнс хэрэглээрэй) Заримдаа чи “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. Гэвч үнэн хэрэгтээ, чиний бодлоор миний чамд өгч чадах өөр зөвлөгөө байгаа болов уу ? Унтахгүй байх уу ? Хэт их ажил авах уу ? Галзуурах уу ? Энэ удаад ингээд дуусгая. Та одоо юу хийх гэж байна вэ ?

Comments

Popular posts from this blog

Нэрсний чанамал хийх жор

Манай монгол оронд олон төрлийн жимс жимсгэнэ ургадгаас хамгийн түгээмэл ургаж амархан боловсордог жимс бол нэрс шүү дээ. Айл бүр л зуны урин дулаан цагаар нэрс түүж чанамал хийх нь элбэг. Тиймээс нэрс жимсний чанамалыг хэрхэн хийх жорыг хүргэж байна. 1. Жимсийг хогноос нь салгаж цэвэрлэж бэлдэнэ. Жимсний чанамал хийх хэд хэдэн төрлийн арга байдгаас уг жимсний амин дэм, амтыг хадгалж чанамал хийх хялбархан жорыг хүргэж байна. Наалддаггүй төмөр саванд ус болон элсэн чихрийг хийж халаана. Элсэн чихэр аль болох нарийн ширхэгтэй байх тусмаа чанамал сайхан амттай болдог. Ингээд элсэн чихрийг хайлж уустал хутгах ба ус бараг буцлах шахам халж эхэлнэ. 2. Ус бага зэргийн боргилж буцлаж эхлэх үед нэрс жимсийг хийж модон хутгуураар сайтар хутгаж буцалгана. Жимсний хальс гадна талаасаа зөөлөрч нялцгайрч задарч боргилон буцлаж эхлэмэгц галын хэмийг зөөллөж хутгасаар байх хэрэгтэй. Нэрс нь харьцангуй жижиг биетэй жимс тул хэт ширүүн гал дээр амархан болдог тул хажууд нь байж хутгаад түлж хэт ...

Үнэгүй цахим ном татах сайтууд

Орчин үед ном уншигчид цаасан номоос илүүтэйгээр цахим номыг ихээр сонгох болжээ. Ингэх болсон нь хэд хэдэн томоохон шалтгаантай. Нэгт бол мэдээж овор хэмжээ, та хүссэн газар луугаа өөрийн хайртай хэдэн зуун номоо авч явснаас зүгээр л ном уншигч эсвэл гар утас, лапт опдоо хадгалчхаж болно. Мөн та номоо алга болгочих вий гэж санаа зовох ямар ч шаардлага байхгүй, санаандгүй устчихлаа гэж бодоход буцаагаад л сэргээчих боломжтой. Эдгээрээс гадна бас нэг том шалтгаан нь таны хэтэвчинд хэмнэлттэй байдал юм. Цаасан номонд хэдэн зуун мянган төгрөгөөр цаасан ном авснаас та дараах сайтуудаас хүссэн хэмжээгээрээ үнэгүй цахим ном татах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. 1.  BookZZ BookZZ нь дэлхийн хамгийн том цахим номын сан гэхэд бараг л буруудахгүй. Нийтдээ 2.7 гаруй сая ном, 52.4 сая нийтлэлүүдтэйгээрээ онцлог байж чаддаг. Хэрэглэхэд хялбар бөгөөд та хүссэн өргөтгөлөөрөө өөрийн ухаалаг утас, кинд...

Анхны хайр

Сэтгэл зүрхэнд тодоос тод гэрэлтэх тэр сайхан өдрүүд хэн нэгнийг хайрлах, хэн нэгнээр хайрлуулах тэрхэн мөчүүд хамт байхыг хүссэн өдөр хоног, хоолойг нь сонсохыг хүссэн цаг минут бүр одоо бодоход хайр байсныг мэдрүүлнэ. Түүнтэй хамт байсан мөч бүрийн жаргалтай , гунигтай үе бүхэн хайрын сайхныг мэдрүүлж түүнээс ирсэн захидал бүр сэтгэлийг нь лтгэх илгээмж болно. Сэтгэлийг чинь татсан тэр нэгэн азтай залуу анхны чинь үнсэлтийг авч хэдий урт биш ч орхиод явах нь гашуун үнэн.         Хэрэв тэр чамд хайртай байсан юм бол тэр хэлсэндээ хүрчээд явсан хэрэв хэлсэндээ хүрээгүй бол худалч амиа бодсон нэгэн болно. Тэр явахдаа ямар үйлдэл хийснээсээ шалтгаалж чиний сэтгэл зүрхэнд сайн эсвэл муугаар үлдэх нь тэр нэгэн залуугын сонголт юм.  2013 он