Skip to main content

Үнэгүй цахим ном татах сайтууд

Орчин үед ном уншигчид цаасан номоос илүүтэйгээр цахим номыг ихээр сонгох болжээ. Ингэх болсон нь хэд хэдэн томоохон шалтгаантай. Нэгт бол мэдээж овор хэмжээ, та хүссэн газар луугаа өөрийн хайртай хэдэн зуун номоо авч явснаас зүгээр л ном уншигч эсвэл гар утас, лапт
опдоо хадгалчхаж болно. Мөн та номоо алга болгочих вий гэж санаа зовох ямар ч шаардлага байхгүй, санаандгүй устчихлаа гэж бодоход буцаагаад л сэргээчих боломжтой. Эдгээрээс гадна бас нэг том шалтгаан нь таны хэтэвчинд хэмнэлттэй байдал юм. Цаасан номонд хэдэн зуун мянган төгрөгөөр цаасан ном авснаас та дараах сайтуудаас хүссэн хэмжээгээрээ үнэгүй цахим ном татах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
1. BookZZ
BookZZ нь дэлхийн хамгийн том цахим номын сан гэхэд бараг л буруудахгүй. Нийтдээ 2.7 гаруй сая ном, 52.4 сая нийтлэлүүдтэйгээрээ онцлог байж чаддаг. Хэрэглэхэд хялбар бөгөөд та хүссэн өргөтгөлөөрөө өөрийн ухаалаг утас, киндлэ, лаптопдоо суулгах боломжтой.
Энэхүү сайтын гол онцлог нь цахим ном зарж олсон мөнгөө буяны байгууллагад хандивладаг юм. Хэрвээ та буяны ажилд оролцохыг хүсвэл багахан мөнгө төлөөд татаж авах боломжтой. Харин үнэгүй татахыг хүсвэл нийт 53000 орчим үнэгүй цахим номоос сонгож татах боломжтой юм.
Мөн л маш олон тооны үнэгүй номын цуглуулгатай. Та ном унших гэж буй төхөөрөмж болон уншигчдаа тааруулаад EPUB, MOBI, PDFгээд бүхий л өргөтгөлөөр татан авч унших боломжтой.
Дэлхийн шилдэг 33 мянга гаруй номтой. Та өөрийн сонирхож байгаа төрлөөрөө эсвэл дуртай зохиолчийнхоо нэрээр хайгаад хүссэн номоо олж, татан авж унших боломжтой.
Мөн нэмэлтээр танд цахим ном уншигч программуудын талаар товч мэдээ хүргэе. Хамгийн гол нь эдгээр нь жирийн уншигчдыг бодвол илүү олон үйлдэлтэй байдаг. Хүссэн хэсгээ томруулах, тодруулах, автоматаар гүйлгэх, өдөр\ шөнийн горим гэх зэрэг даваа талтай. Aldiko Book ReaderFBReaderMoon+ Reader

Comments

Popular posts from this blog

Нэрсний чанамал хийх жор

Манай монгол оронд олон төрлийн жимс жимсгэнэ ургадгаас хамгийн түгээмэл ургаж амархан боловсордог жимс бол нэрс шүү дээ. Айл бүр л зуны урин дулаан цагаар нэрс түүж чанамал хийх нь элбэг. Тиймээс нэрс жимсний чанамалыг хэрхэн хийх жорыг хүргэж байна. 1. Жимсийг хогноос нь салгаж цэвэрлэж бэлдэнэ. Жимсний чанамал хийх хэд хэдэн төрлийн арга байдгаас уг жимсний амин дэм, амтыг хадгалж чанамал хийх хялбархан жорыг хүргэж байна. Наалддаггүй төмөр саванд ус болон элсэн чихрийг хийж халаана. Элсэн чихэр аль болох нарийн ширхэгтэй байх тусмаа чанамал сайхан амттай болдог. Ингээд элсэн чихрийг хайлж уустал хутгах ба ус бараг буцлах шахам халж эхэлнэ. 2. Ус бага зэргийн боргилж буцлаж эхлэх үед нэрс жимсийг хийж модон хутгуураар сайтар хутгаж буцалгана. Жимсний хальс гадна талаасаа зөөлөрч нялцгайрч задарч боргилон буцлаж эхлэмэгц галын хэмийг зөөллөж хутгасаар байх хэрэгтэй. Нэрс нь харьцангуй жижиг биетэй жимс тул хэт ширүүн гал дээр амархан болдог тул хажууд нь байж хутгаад түлж хэт ...

Анхны хайр

Сэтгэл зүрхэнд тодоос тод гэрэлтэх тэр сайхан өдрүүд хэн нэгнийг хайрлах, хэн нэгнээр хайрлуулах тэрхэн мөчүүд хамт байхыг хүссэн өдөр хоног, хоолойг нь сонсохыг хүссэн цаг минут бүр одоо бодоход хайр байсныг мэдрүүлнэ. Түүнтэй хамт байсан мөч бүрийн жаргалтай , гунигтай үе бүхэн хайрын сайхныг мэдрүүлж түүнээс ирсэн захидал бүр сэтгэлийг нь лтгэх илгээмж болно. Сэтгэлийг чинь татсан тэр нэгэн азтай залуу анхны чинь үнсэлтийг авч хэдий урт биш ч орхиод явах нь гашуун үнэн.         Хэрэв тэр чамд хайртай байсан юм бол тэр хэлсэндээ хүрчээд явсан хэрэв хэлсэндээ хүрээгүй бол худалч амиа бодсон нэгэн болно. Тэр явахдаа ямар үйлдэл хийснээсээ шалтгаалж чиний сэтгэл зүрхэнд сайн эсвэл муугаар үлдэх нь тэр нэгэн залуугын сонголт юм.  2013 он