Skip to main content

Фэйсбүүк, Твиттер дээрээ юу бичиж болохгүй вэ?

 Одоо цагт цахим ертөнц /Facebook, Instagram гэх мэт/ хүн бүрийн амьдралын салшгүй чухал хэсэг болсон билээ. Өөрт тохиолдсон зүйлсээ бусадтай хуваалцаж, эргэн тойронд болж буй сонин хачинтай танилцах боломжийг бид цахим ертөнцөөр дамжуулан олж авдаг нь нууц биш юм. Гэвч хүмүүс зарим үед хувийн мэдээллээ бусдын нүдэнд ил дэлгэж, өөрсдийгөө эрсдэлд оруулж, цахим гэмт хэргийн золиос болох нь бий. Иймд өнөөдөр бид та бүхэндээ цахим хуудсандаа хэзээ ч бичиж болохгүй зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ. 
1. Хайр сэтгэл
Өнгөрсөн, одоо, ирээдүй гээд аль ч цаг хугацаанд өөрийнхөө хайр сэтгэлийн асуудлыг бусдад дэлгэсний хэрэггүй. Учир нь орчин цагт ямар ч баталгаагүй болсон зүйлсийн нэг бол хайр сэтгэл юм. Өнөөдөр та хайрттайгаа аз жаргалтай байгаа мөчөө цахим хуудсаараа дамжуулан бусадтай хуваалцаж болох хэдий ч, хэсэг хугацааны дараа та хоёр өөр өөрийн зам мөрөө хөөхөөр болбол яах вэ? Тэр үед магадгүй хамтдаа авахуулсан зураг, цугтаа хийсэн бичлэг, хайр сэтгэлийн тухай бичсэн зүйлсээ устгах боломжтой ч, энэ бүгдийг тухайн үед үзэж, харсан хүмүүсийн ой санамжийг устгаж чадахгүй шүү дээ. Нэг ёсондаа таны хайр сэтгэлийн түүхийг таниас гадна, өөр олон хүн мэдэж байгаа гэсэн зг юм. Тиймээс хайр сэтгэлтэй холбоотой асуудлаа цахим ертөнцөд дэлгэсний хэрэггүй аж. 
2. Холбоо барих мэдээлэл
Гар утасны дугаар, ажил болон гэрийн хаягийг зөвхөн компани, аж ахуй нэгж байгууллага болон худалдаа, үйлчилгээний зориулалттай үйл ажиллагаа явуулдаг газрууд цахим хуудсанд байршуулах хэрэгтэй байдаг. Харин хувь хүн дээрх хувийн мэдээллээ цахим хуудсандаа байршуулж хэрхэвч болохгүй. Ингэснээр та өөрийгөө цахим гэмт хэргийн золиос болох үүд хаалгыг нээж өгч буй хэрэг юм. 
3. Гэр бүл
Үүнийг нэн ялангуяа насанд хүрэгчид болон эцэг эхчүүд илүүтэй сайн анхаарах хэрэгтэй. Өхөөрдөм бяцхан үрсийнхээ зургийг авч, бусдад үзүүлэхийг хүсэхгүй хүн гэж хаана байх билээ. Гэвч "бусад" гэх тодотголтой хүмүүс дотор дан ганц таны ойр дотны хүмүүс багтдаггүй гэдгийг сайтар мэдэж байвал зохилтой. Иймд юу ч мэдэхгүй, алдрай бяцхан үрсэд тань ямар нэгэн аюултай зүйл тохиолдох эрсдлээс урьдчилан сэргийлж, тэдний тухай мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан бусадтай бүү хуваалцаарай. 
4. Өдөр тутмын амьдрал
Ажил руугаа явах, өдрийн хоолоо идэх, фитнес зааланд хичээллэх гээд өдөр тутмын амьдралаа ч мөн ялгаагүй, бусдад нэг нэгэнгүй тоочих хэрэггүй. Эс бөгөөс энэ нь танд өс санасан, эсвэл ямар нэгэн байдлаар таныг хорлох бодолтой хүн байдаг бол, түүнд өөрийгөө хаана байгааг хэлж өгч байгаагаас өөрцгүй хэрэг биш гэж үү?
5. Хөрөнгө мөнгө
Хувийн орон сууц, унаж буй автомашин, хэрэглэдэг гар утас гээд эд хөрөнгөө цахим хуудсанд байршуулах нь олон хүний атаархлыг төрүүлж, сөрөг энергийг дууддаг байна. Түүнчлэн бусдад сайрхаж, онгирч буй мэт сэтгэгдлийг төрүүлэх нь ч бий. 
Хэрвээ та цахим ертөнцийг амьдралынхаа салшгүй чухал хэсэг болгосон бол, хувийн мэдээллүүдээ өндөр нууцлалтай байлгах нь зүй ёсны хэрэг юм. Мэдээж хэрэг сонирхол, хобби, ажлын туршлага зэргээ бусадтай хуваалцаж болох хэдий ч, дээр дурдсан 5 зүйлийг юу ч болж байсан бусдад ил дэлгэж болохгүй гэдгийг анхаараарай. Ингэснээр өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ аюулаас хамгаалж байгаа хэрэг юм шүү.

Comments

Popular posts from this blog

Нэрсний чанамал хийх жор

Манай монгол оронд олон төрлийн жимс жимсгэнэ ургадгаас хамгийн түгээмэл ургаж амархан боловсордог жимс бол нэрс шүү дээ. Айл бүр л зуны урин дулаан цагаар нэрс түүж чанамал хийх нь элбэг. Тиймээс нэрс жимсний чанамалыг хэрхэн хийх жорыг хүргэж байна. 1. Жимсийг хогноос нь салгаж цэвэрлэж бэлдэнэ. Жимсний чанамал хийх хэд хэдэн төрлийн арга байдгаас уг жимсний амин дэм, амтыг хадгалж чанамал хийх хялбархан жорыг хүргэж байна. Наалддаггүй төмөр саванд ус болон элсэн чихрийг хийж халаана. Элсэн чихэр аль болох нарийн ширхэгтэй байх тусмаа чанамал сайхан амттай болдог. Ингээд элсэн чихрийг хайлж уустал хутгах ба ус бараг буцлах шахам халж эхэлнэ. 2. Ус бага зэргийн боргилж буцлаж эхлэх үед нэрс жимсийг хийж модон хутгуураар сайтар хутгаж буцалгана. Жимсний хальс гадна талаасаа зөөлөрч нялцгайрч задарч боргилон буцлаж эхлэмэгц галын хэмийг зөөллөж хутгасаар байх хэрэгтэй. Нэрс нь харьцангуй жижиг биетэй жимс тул хэт ширүүн гал дээр амархан болдог тул хажууд нь байж хутгаад түлж хэт ...

Үнэгүй цахим ном татах сайтууд

Орчин үед ном уншигчид цаасан номоос илүүтэйгээр цахим номыг ихээр сонгох болжээ. Ингэх болсон нь хэд хэдэн томоохон шалтгаантай. Нэгт бол мэдээж овор хэмжээ, та хүссэн газар луугаа өөрийн хайртай хэдэн зуун номоо авч явснаас зүгээр л ном уншигч эсвэл гар утас, лапт опдоо хадгалчхаж болно. Мөн та номоо алга болгочих вий гэж санаа зовох ямар ч шаардлага байхгүй, санаандгүй устчихлаа гэж бодоход буцаагаад л сэргээчих боломжтой. Эдгээрээс гадна бас нэг том шалтгаан нь таны хэтэвчинд хэмнэлттэй байдал юм. Цаасан номонд хэдэн зуун мянган төгрөгөөр цаасан ном авснаас та дараах сайтуудаас хүссэн хэмжээгээрээ үнэгүй цахим ном татах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. 1.  BookZZ BookZZ нь дэлхийн хамгийн том цахим номын сан гэхэд бараг л буруудахгүй. Нийтдээ 2.7 гаруй сая ном, 52.4 сая нийтлэлүүдтэйгээрээ онцлог байж чаддаг. Хэрэглэхэд хялбар бөгөөд та хүссэн өргөтгөлөөрөө өөрийн ухаалаг утас, кинд...

Анхны хайр

Сэтгэл зүрхэнд тодоос тод гэрэлтэх тэр сайхан өдрүүд хэн нэгнийг хайрлах, хэн нэгнээр хайрлуулах тэрхэн мөчүүд хамт байхыг хүссэн өдөр хоног, хоолойг нь сонсохыг хүссэн цаг минут бүр одоо бодоход хайр байсныг мэдрүүлнэ. Түүнтэй хамт байсан мөч бүрийн жаргалтай , гунигтай үе бүхэн хайрын сайхныг мэдрүүлж түүнээс ирсэн захидал бүр сэтгэлийг нь лтгэх илгээмж болно. Сэтгэлийг чинь татсан тэр нэгэн азтай залуу анхны чинь үнсэлтийг авч хэдий урт биш ч орхиод явах нь гашуун үнэн.         Хэрэв тэр чамд хайртай байсан юм бол тэр хэлсэндээ хүрчээд явсан хэрэв хэлсэндээ хүрээгүй бол худалч амиа бодсон нэгэн болно. Тэр явахдаа ямар үйлдэл хийснээсээ шалтгаалж чиний сэтгэл зүрхэнд сайн эсвэл муугаар үлдэх нь тэр нэгэн залуугын сонголт юм.  2013 он