Skip to main content

Аз жаргалд ДОНТ

Хорвоо дээр янз бүрийн дон бий. Тамхи, архи хэрэглэх, компьютерийн тоглоом тоглох, турах, дэлгүүр хэсэх гээд л. Үргэлж муу утгаараа хэрэглэгддэг болохоор, “дон” гэдэг үгнээс хүн бүхэн зэвүүцэж, хүн бүр эмээдэг. Гэхдээ “дон” гэдэг нэг ёсондоо зуршилын хүнд хэлбэр л гэсэн үг .

Дон болгон яагаад бий болдог вэ гэвэл, хүмүүс нэг зүйлээс ямар нэг сайхан мэдрэмж авахаараа, тэр мэдрэмжээ ахин дахин мэдрэхийн тулд түүнийгээ байн байн хийсээр байгаад донтдог. Эмэгтэйчүүд ганцаардсан мэдрэмжээ дэлгүүрээс ямар нэг зүйл худалдаж авах мэдрэмжээр нөхөж сурсаар байгаад “shopaholic” болдог бол, өөртөө итгэлгүй байх мэдрэмжээ жингээ хасч чадсанаа хараад авдаг мэдрэмжээр сольж сураад “анорексия” болдог. Ер нь л ямар ч дон, дутагдалаас, дутагдлаа нөхөх гэсэн хүслээс үүддэг гэсэн үг. Өөртөө шинэ зуршлыг бий болгох нь хүмүүсийн хувьд авч чадахгүй байгаа мэдрэмжээ гүйцээх гарц юм шиг санагддаг болохоор л тэр.

Гэхдээ сэтгэлзүйн дархлаа сайтай хүмүүс өөр сайхан, зөв мэдрэмжинд донтдог. Аз жаргалд! Аз жаргал ч бас мэдрэмж учраас, түүнд донтож болно. Гуниглах гээд ирвэл тамхины мухлаг, хувцасны дэлгүүр лүү биш харин өөрийгөө аз жаргалтай болгох зүйлс рүү удирдлагагүй юм шиг тэмүүлдэг хүмүүс бий. Тийм хүмүүсийн хувьд бүхнийг мартах арга нь өөр юу ч биш, зөвхөн аз жаргал өөрөө байдаг.

Ямар нэг юм болвол тамхи татаж тайвширдаг биш өөрийгөө аз жаргалтай болгодог шинэ зуршлуудыг нээж, тэднийгээ хийдэг бол. Юу юунаас илүү хамгий сайн шилдэг эрүүл “морфин” бол инээд юм. Муу зуршлуудаа хэрэгжүүлэхийн тулд хань татдаг шиг, чамтай адилхан инээх, өөдрөг байх, бүх муу муухайг мартаж эрүүл аргаар хөгжилдөх донтой хүмүүстэй нөхөрлө. Энэ үнэхээр үр дүнтэй арга болохыг мэдэрсэн цагтаа, чи төөрөлдөх, дутагдах үедээ “гарц”-ыг өөр хаанаас ч биш, аз жаргалаас хайдаг болох болно. Өөрийгөө сэтгэл тэнэгэр болгох ямар л арга байна, түүн лүү тэмүүлж, зовлонтойгоо тэмцдэг болох болно. Аз жаргалтай байхыг өөрийн амьдралын хэв маяг, яагаад ч татгалзаж чадалгүйгээр нэг л мэдэхэд хийчихсэн байдаг зуршил болго... 


Аз жаргалыг мэдэр.


Comments

Post a Comment

Popular posts from this blog

Нэрсний чанамал хийх жор

Манай монгол оронд олон төрлийн жимс жимсгэнэ ургадгаас хамгийн түгээмэл ургаж амархан боловсордог жимс бол нэрс шүү дээ. Айл бүр л зуны урин дулаан цагаар нэрс түүж чанамал хийх нь элбэг. Тиймээс нэрс жимсний чанамалыг хэрхэн хийх жорыг хүргэж байна. 1. Жимсийг хогноос нь салгаж цэвэрлэж бэлдэнэ. Жимсний чанамал хийх хэд хэдэн төрлийн арга байдгаас уг жимсний амин дэм, амтыг хадгалж чанамал хийх хялбархан жорыг хүргэж байна. Наалддаггүй төмөр саванд ус болон элсэн чихрийг хийж халаана. Элсэн чихэр аль болох нарийн ширхэгтэй байх тусмаа чанамал сайхан амттай болдог. Ингээд элсэн чихрийг хайлж уустал хутгах ба ус бараг буцлах шахам халж эхэлнэ. 2. Ус бага зэргийн боргилж буцлаж эхлэх үед нэрс жимсийг хийж модон хутгуураар сайтар хутгаж буцалгана. Жимсний хальс гадна талаасаа зөөлөрч нялцгайрч задарч боргилон буцлаж эхлэмэгц галын хэмийг зөөллөж хутгасаар байх хэрэгтэй. Нэрс нь харьцангуй жижиг биетэй жимс тул хэт ширүүн гал дээр амархан болдог тул хажууд нь байж хутгаад түлж хэт ...

Үнэгүй цахим ном татах сайтууд

Орчин үед ном уншигчид цаасан номоос илүүтэйгээр цахим номыг ихээр сонгох болжээ. Ингэх болсон нь хэд хэдэн томоохон шалтгаантай. Нэгт бол мэдээж овор хэмжээ, та хүссэн газар луугаа өөрийн хайртай хэдэн зуун номоо авч явснаас зүгээр л ном уншигч эсвэл гар утас, лапт опдоо хадгалчхаж болно. Мөн та номоо алга болгочих вий гэж санаа зовох ямар ч шаардлага байхгүй, санаандгүй устчихлаа гэж бодоход буцаагаад л сэргээчих боломжтой. Эдгээрээс гадна бас нэг том шалтгаан нь таны хэтэвчинд хэмнэлттэй байдал юм. Цаасан номонд хэдэн зуун мянган төгрөгөөр цаасан ном авснаас та дараах сайтуудаас хүссэн хэмжээгээрээ үнэгүй цахим ном татах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. 1.  BookZZ BookZZ нь дэлхийн хамгийн том цахим номын сан гэхэд бараг л буруудахгүй. Нийтдээ 2.7 гаруй сая ном, 52.4 сая нийтлэлүүдтэйгээрээ онцлог байж чаддаг. Хэрэглэхэд хялбар бөгөөд та хүссэн өргөтгөлөөрөө өөрийн ухаалаг утас, кинд...

Анхны хайр

Сэтгэл зүрхэнд тодоос тод гэрэлтэх тэр сайхан өдрүүд хэн нэгнийг хайрлах, хэн нэгнээр хайрлуулах тэрхэн мөчүүд хамт байхыг хүссэн өдөр хоног, хоолойг нь сонсохыг хүссэн цаг минут бүр одоо бодоход хайр байсныг мэдрүүлнэ. Түүнтэй хамт байсан мөч бүрийн жаргалтай , гунигтай үе бүхэн хайрын сайхныг мэдрүүлж түүнээс ирсэн захидал бүр сэтгэлийг нь лтгэх илгээмж болно. Сэтгэлийг чинь татсан тэр нэгэн азтай залуу анхны чинь үнсэлтийг авч хэдий урт биш ч орхиод явах нь гашуун үнэн.         Хэрэв тэр чамд хайртай байсан юм бол тэр хэлсэндээ хүрчээд явсан хэрэв хэлсэндээ хүрээгүй бол худалч амиа бодсон нэгэн болно. Тэр явахдаа ямар үйлдэл хийснээсээ шалтгаалж чиний сэтгэл зүрхэнд сайн эсвэл муугаар үлдэх нь тэр нэгэн залуугын сонголт юм.  2013 он