Хорвоо дээр янз бүрийн дон
бий. Тамхи, архи хэрэглэх, компьютерийн тоглоом тоглох, турах, дэлгүүр хэсэх
гээд л. Үргэлж муу утгаараа хэрэглэгддэг болохоор, “дон” гэдэг үгнээс хүн
бүхэн зэвүүцэж, хүн бүр эмээдэг. Гэхдээ “дон” гэдэг нэг ёсондоо зуршилын хүнд
хэлбэр л гэсэн үг .
Дон болгон яагаад бий
болдог вэ гэвэл, хүмүүс нэг зүйлээс ямар нэг сайхан мэдрэмж авахаараа, тэр
мэдрэмжээ ахин дахин мэдрэхийн тулд түүнийгээ байн байн хийсээр байгаад
донтдог. Эмэгтэйчүүд ганцаардсан мэдрэмжээ дэлгүүрээс ямар нэг зүйл худалдаж
авах мэдрэмжээр нөхөж сурсаар байгаад “shopaholic” болдог бол, өөртөө итгэлгүй
байх мэдрэмжээ жингээ хасч чадсанаа хараад авдаг мэдрэмжээр сольж сураад
“анорексия” болдог. Ер нь л ямар ч дон, дутагдалаас, дутагдлаа нөхөх гэсэн
хүслээс үүддэг гэсэн үг. Өөртөө шинэ зуршлыг бий болгох нь хүмүүсийн хувьд авч
чадахгүй байгаа мэдрэмжээ гүйцээх гарц юм шиг санагддаг болохоор л тэр.
Гэхдээ сэтгэлзүйн дархлаа
сайтай хүмүүс өөр сайхан, зөв мэдрэмжинд донтдог. Аз жаргалд! Аз жаргал ч бас
мэдрэмж учраас, түүнд донтож болно. Гуниглах гээд ирвэл тамхины мухлаг,
хувцасны дэлгүүр лүү биш харин өөрийгөө аз жаргалтай болгох зүйлс рүү
удирдлагагүй юм шиг тэмүүлдэг хүмүүс бий. Тийм хүмүүсийн хувьд бүхнийг мартах
арга нь өөр юу ч биш, зөвхөн аз жаргал өөрөө байдаг.
Ямар нэг юм болвол тамхи
татаж тайвширдаг биш өөрийгөө аз жаргалтай болгодог шинэ зуршлуудыг нээж,
тэднийгээ хийдэг бол. Юу юунаас илүү хамгий сайн шилдэг эрүүл “морфин” бол
инээд юм. Муу зуршлуудаа хэрэгжүүлэхийн тулд хань татдаг шиг, чамтай адилхан
инээх, өөдрөг байх, бүх муу муухайг мартаж эрүүл аргаар хөгжилдөх донтой
хүмүүстэй нөхөрлө. Энэ үнэхээр үр дүнтэй арга болохыг мэдэрсэн цагтаа, чи
төөрөлдөх, дутагдах үедээ “гарц”-ыг өөр хаанаас ч биш, аз жаргалаас хайдаг болох
болно. Өөрийгөө сэтгэл тэнэгэр болгох ямар л арга байна, түүн лүү тэмүүлж,
зовлонтойгоо тэмцдэг болох болно. Аз жаргалтай байхыг өөрийн амьдралын хэв
маяг, яагаад ч татгалзаж чадалгүйгээр нэг л мэдэхэд хийчихсэн байдаг зуршил
болго...
Аз жаргалыг мэдэр.
goy bnaa bna :)))))))))
ReplyDelete