Skip to main content

Анхны хайр

Сэтгэл зүрхэнд тодоос тод гэрэлтэх тэр сайхан өдрүүд хэн нэгнийг хайрлах, хэн нэгнээр хайрлуулах тэрхэн мөчүүд хамт байхыг хүссэн өдөр хоног, хоолойг нь сонсохыг хүссэн цаг минут бүр одоо бодоход хайр байсныг мэдрүүлнэ. Түүнтэй хамт байсан мөч бүрийн жаргалтай , гунигтай үе бүхэн хайрын сайхныг мэдрүүлж түүнээс ирсэн захидал бүр сэтгэлийг нь лтгэх илгээмж болно. Сэтгэлийг чинь татсан тэр нэгэн азтай залуу анхны чинь үнсэлтийг авч хэдий урт биш ч орхиод явах нь гашуун үнэн. 
       Хэрэв тэр чамд хайртай байсан юм бол тэр хэлсэндээ хүрчээд явсан хэрэв хэлсэндээ хүрээгүй бол худалч амиа бодсон нэгэн болно. Тэр явахдаа ямар үйлдэл хийснээсээ шалтгаалж чиний сэтгэл зүрхэнд сайн эсвэл муугаар үлдэх нь тэр нэгэн залуугын сонголт юм. 
2013 он 

Comments

Popular posts from this blog

Нэрсний чанамал хийх жор

Манай монгол оронд олон төрлийн жимс жимсгэнэ ургадгаас хамгийн түгээмэл ургаж амархан боловсордог жимс бол нэрс шүү дээ. Айл бүр л зуны урин дулаан цагаар нэрс түүж чанамал хийх нь элбэг. Тиймээс нэрс жимсний чанамалыг хэрхэн хийх жорыг хүргэж байна. 1. Жимсийг хогноос нь салгаж цэвэрлэж бэлдэнэ. Жимсний чанамал хийх хэд хэдэн төрлийн арга байдгаас уг жимсний амин дэм, амтыг хадгалж чанамал хийх хялбархан жорыг хүргэж байна. Наалддаггүй төмөр саванд ус болон элсэн чихрийг хийж халаана. Элсэн чихэр аль болох нарийн ширхэгтэй байх тусмаа чанамал сайхан амттай болдог. Ингээд элсэн чихрийг хайлж уустал хутгах ба ус бараг буцлах шахам халж эхэлнэ. 2. Ус бага зэргийн боргилж буцлаж эхлэх үед нэрс жимсийг хийж модон хутгуураар сайтар хутгаж буцалгана. Жимсний хальс гадна талаасаа зөөлөрч нялцгайрч задарч боргилон буцлаж эхлэмэгц галын хэмийг зөөллөж хутгасаар байх хэрэгтэй. Нэрс нь харьцангуй жижиг биетэй жимс тул хэт ширүүн гал дээр амархан болдог тул хажууд нь байж хутгаад түлж хэт

Үнэгүй цахим ном татах сайтууд

Орчин үед ном уншигчид цаасан номоос илүүтэйгээр цахим номыг ихээр сонгох болжээ. Ингэх болсон нь хэд хэдэн томоохон шалтгаантай. Нэгт бол мэдээж овор хэмжээ, та хүссэн газар луугаа өөрийн хайртай хэдэн зуун номоо авч явснаас зүгээр л ном уншигч эсвэл гар утас, лапт опдоо хадгалчхаж болно. Мөн та номоо алга болгочих вий гэж санаа зовох ямар ч шаардлага байхгүй, санаандгүй устчихлаа гэж бодоход буцаагаад л сэргээчих боломжтой. Эдгээрээс гадна бас нэг том шалтгаан нь таны хэтэвчинд хэмнэлттэй байдал юм. Цаасан номонд хэдэн зуун мянган төгрөгөөр цаасан ном авснаас та дараах сайтуудаас хүссэн хэмжээгээрээ үнэгүй цахим ном татах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. 1.  BookZZ BookZZ нь дэлхийн хамгийн том цахим номын сан гэхэд бараг л буруудахгүй. Нийтдээ 2.7 гаруй сая ном, 52.4 сая нийтлэлүүдтэйгээрээ онцлог байж чаддаг. Хэрэглэхэд хялбар бөгөөд та хүссэн өргөтгөлөөрөө өөрийн ухаалаг утас, киндлэ, лаптопдоо суулгах боломжтой. 2.  Project Gutenberg Энэхүү сайтын гол онцлог

зуныг хөгжилтэй өнгөрүүлэх 45 санаа

“Хийх юм олддоггүй ээ” гэдэг үг зуны улиралд л хамгийн их сонсогддог. Гэвч зун бол хөгжилтэй зүйлсийн “уурхай” улирал гэдгийг та мэдэх үү? Бид энэ нарны улиралд найзуудтайгаа болон ганцаараа хийж болох зугаатай зүйлсийн жагсаалтыг гаргалаа. Мартагдашгүй дурсамжтай зуныг өнгөрөөхийг хүсье. 1. Найзуудаараа цуглараад picnic-нд явах 2. Нэг өдрийг гэрэл зургийн өдөр болго. Тэгээд гадуур алхангаа инээлдэн гүйлдэх хүүхдүүд, моднууд, тэнгэр, шувуудын зургийг дар. Түүгээрээ нэг альбом нээсэн ч болно. 3. Загварын зурагнууд үзэж байгаад таалагдсан хувцсаа өөрийнхөө гараар хийж өмсөх 4. Жижигхэн бялуу хийж гэрийхэн, найзуудыгаа дайлах 5. Хүүхэд байх үеийнхээ тоглоомуудыг эргэн дурсаж тоглох. Жишээ нь нуугдах, үг дамжуулах гэх мэт 6. Хамаатныхаа дүү нартай хамт кино үзэхээр явах 7. Нэг найзтайгаа цуг өдөржин window shopping хийж, таалагдсан хувцас бүрээ өмсөж үзэх 8. Гэр бүлийнхээ зургийн цомгуудыг бүгдийг нь гаргаж ирээд эхнээс нь үзэх 9. Шүлэг юм уу өгүүллэг бичих гэж оролдох 10. Өөрийнхөө ха