Одоо цагт цахим ертөнц /Facebook, Instagram гэх мэт/ хүн бүрийн амьдралын салшгүй чухал хэсэг болсон билээ. Өөрт тохиолдсон зүйлсээ бусадтай хуваалцаж, эргэн тойронд болж буй сонин хачинтай танилцах боломжийг бид цахим ертөнцөөр дамжуулан олж авдаг нь нууц биш юм. Гэвч хүмүүс зарим үед хувийн мэдээллээ бусдын нүдэнд ил дэлгэж, өөрсдийгөө эрсдэлд оруулж, цахим гэмт хэргийн золиос болох нь бий. Иймд өнөөдөр бид та бүхэндээ цахим хуудсандаа хэзээ ч бичиж болохгүй зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ. 1. Хайр сэтгэл Өнгөрсөн, одоо, ирээдүй гээд аль ч цаг хугацаанд өөрийнхөө хайр сэтгэлийн асуудлыг бусдад дэлгэсний хэрэггүй. Учир нь орчин цагт ямар ч баталгаагүй болсон зүйлсийн нэг бол хайр сэтгэл юм. Өнөөдөр та хайрттайгаа аз жаргалтай байгаа мөчөө цахим хуудсаараа дамжуулан бусадтай хуваалцаж болох хэдий ч, хэсэг хугацааны дараа та хоёр өөр өөрийн зам мөрөө хөөхөөр болбол яах вэ? Тэр үед магадгүй хамтдаа авахуулсан зураг, цугтаа хийсэн бичлэг, хайр сэтгэлийн тухай бичсэн зүйлсээ устгах
Манай монгол оронд олон төрлийн жимс жимсгэнэ ургадгаас хамгийн түгээмэл ургаж амархан боловсордог жимс бол нэрс шүү дээ. Айл бүр л зуны урин дулаан цагаар нэрс түүж чанамал хийх нь элбэг. Тиймээс нэрс жимсний чанамалыг хэрхэн хийх жорыг хүргэж байна. 1. Жимсийг хогноос нь салгаж цэвэрлэж бэлдэнэ. Жимсний чанамал хийх хэд хэдэн төрлийн арга байдгаас уг жимсний амин дэм, амтыг хадгалж чанамал хийх хялбархан жорыг хүргэж байна. Наалддаггүй төмөр саванд ус болон элсэн чихрийг хийж халаана. Элсэн чихэр аль болох нарийн ширхэгтэй байх тусмаа чанамал сайхан амттай болдог. Ингээд элсэн чихрийг хайлж уустал хутгах ба ус бараг буцлах шахам халж эхэлнэ. 2. Ус бага зэргийн боргилж буцлаж эхлэх үед нэрс жимсийг хийж модон хутгуураар сайтар хутгаж буцалгана. Жимсний хальс гадна талаасаа зөөлөрч нялцгайрч задарч боргилон буцлаж эхлэмэгц галын хэмийг зөөллөж хутгасаар байх хэрэгтэй. Нэрс нь харьцангуй жижиг биетэй жимс тул хэт ширүүн гал дээр амархан болдог тул хажууд нь байж хутгаад түлж хэт