“Хийх юм олддоггүй ээ” гэдэг үг зуны улиралд л хамгийн их сонсогддог. Гэвч зун бол хөгжилтэй зүйлсийн “уурхай” улирал гэдгийг та мэдэх үү? Бид энэ нарны улиралд найзуудтайгаа болон ганцаараа хийж болох зугаатай зүйлсийн жагсаалтыг гаргалаа. Мартагдашгүй дурсамжтай зуныг өнгөрөөхийг хүсье. 1. Найзуудаараа цуглараад picnic-нд явах 2. Нэг өдрийг гэрэл зургийн өдөр болго. Тэгээд гадуур алхангаа инээлдэн гүйлдэх хүүхдүүд, моднууд, тэнгэр, шувуудын зургийг дар. Түүгээрээ нэг альбом нээсэн ч болно. 3. Загварын зурагнууд үзэж байгаад таалагдсан хувцсаа өөрийнхөө гараар хийж өмсөх 4. Жижигхэн бялуу хийж гэрийхэн, найзуудыгаа дайлах 5. Хүүхэд байх үеийнхээ тоглоомуудыг эргэн дурсаж тоглох. Жишээ нь нуугдах, үг дамжуулах гэх мэт 6. Хамаатныхаа дүү нартай хамт кино үзэхээр явах 7. Нэг найзтайгаа цуг өдөржин window shopping хийж, таалагдсан хувцас бүрээ өмсөж үзэх 8. Гэр бүлийнхээ зургийн цомгуудыг бүгдийг нь гаргаж ирээд эхнээс нь үзэх 9. Шүлэг юм уу өгүүллэг бичих гэж оролдох 10. Өөрийнхөө ха...
Comments
Post a Comment