Хорвоо дээр янз бүрийн дон бий. Тамхи, архи хэрэглэх , компьютерийн тоглоом тоглох, турах, дэлгүүр хэсэх гээд л. Үргэлж муу утгаараа хэрэглэгддэг болохоор, “дон” гэдэг үгнээс хүн бүхэн зэвүүцэж, хүн бүр эмээдэг. Гэхдээ “дон” гэдэг нэг ёсондоо зуршилын хүнд хэлбэр л гэсэн үг . Дон болгон яагаад бий болдог вэ гэвэл, хүмүүс нэг зүйлээс ямар нэг сайхан мэдрэмж авахаараа, тэр мэдрэмжээ ахин дахин мэдрэхийн тулд түүнийгээ байн байн хийсээр байгаад донтдог. Эмэгтэйчүүд ганцаардсан мэдрэмжээ дэлгүүрээс ямар нэг зүйл худалдаж авах мэдрэмжээр нөхөж сурсаар байгаад “shopaholic” болдог бол, өөртөө итгэлгүй байх мэдрэмжээ жингээ хасч чадсанаа хараад авдаг мэдрэмжээр сольж сураад “анорексия” болдог. Ер нь л ямар ч дон, дутагдалаас, дутагдлаа нөхөх гэсэн хүслээс үүддэг гэсэн үг. Өөртөө шинэ зуршлыг бий болгох нь хүмүүсийн хувьд авч чадахгүй байгаа мэдрэмжээ гүйцээх гарц юм шиг санагддаг болохоор л тэр. Гэхдээ сэтгэлзүйн дархлаа сайтай хүмүүс өөр сайхан, зөв мэдрэмжинд донтдог. Аз жаргалд!