Skip to main content

Хүний амьдрал хэзээ, хэрхэн эхэлдэг вэ?

Төрсөн цагаас эхэлдэг, эсвэл ухаан орсноос хойш, тархи ажиллаж эхэлснээс, мөн төв мэдрэлийн систем бий болсноос хойш гэхчлэн энэ асуултад хүмүүс янз бүрээр хариулахыг оролддог. Хүний удамшлын асуудлыг генийн түвшинд судалсны эцэст үүнд ганцхан хариулт байдаг нь тодорхой болжээ. Энэ нь хүний амьдрал үр тогтсон тэр үеэс л эхэлдэг гэсэн хариулт. Чухам яг энэ үеэс л хүнд өөрийн гэсэн шинж чанарууд бий болох төдийгүй, зүүний толгойн дайны хэмжээтэй тэрхүү бяцхан орон зай ямар хүн бий болж байгаа тухай мэдээлэл агуулсан байдаг.
Хүний амьдралын эхний долоо хоногт олон сая эс шинээр бий болж, гайхамшигтайгаар хуваарилагдсаны эцэст хүн гэсэн махбодыг бүрэлдүүлнэ.
Дөрвөн долоо хоногийн дараа нурууны ясны суурь тавигдсан нь харагдана. Энэ үед ураг 6 мм байна. Зүрхний үйл ажиллагаа эхэлж, элэг болон гол эрхтнүүдийг цусаар дүүргэнэ. Үр тогтсон өндгөн эс умайн салст бүрхэвчинд шигдэн орсон байх бөгөөд гадна талын эсүүд нь дотогш нэвтрэн орж эхийн цусан хангамжтай холбогдсон байдаг. Харин дотор талын эсүүд нь хоёр, гурван давхаргад хуваагдана. Давхарга бүрээс янз бүрийн эрхтэн бүрэлдэж эхэлдэг. Нэгээс нь тархи, мэдрэлийн тогтолцоо, нүд, чих үүсч байхад нөгөөгөөс нь уушиг ходоод, гэдэс зэрэг дотор эрхтэн үүснэ. Харин гуравдахь давхаргын эсээс зүрх, цус, булчин, яс үүсдэг.
Тав дахь долоо хоног болоход ургийн мэдрэлийн тогтолцоо хөгжиж эхэлсэн байх бөгөөд түүний эсүүд нь мэдрэлийн сувганцрыг үүсгэнэ. Энэ нь цаашдаа үр хөврөлийн тархи, нурууны багана болон хувирна. Энэ үед зүрх улам бүр төрхөө олж, судаснууд үүснэ. Эх хүүхдийг холбосон судасны багц бол хүй юм. Хүй нь ураг болон эхийг холбодог. Хүйн судсаар хүчилтөрөгч ураг руу очихоос гадна бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн эргэж эх рүү очино. Ихэс нь цэлмэнгийн тусламжтайгаар умайн салс бүрхэвч рүү нэвтэрч орох ба цэлмэн хоорондын завсар зайд орших эхийн цусан дотор хөвж байна. Түүгээр дамжих эхээс хүчилтөрөгч үр хөврөлийн цусны судас руу нэвчинэ. Тэжээлийн шимтэй бодис нь хүйн судсаар дамжин урагт очино. Мөн ургийг халдвараас хамгаалдаг эсрэг бие ч эхээс ураг руу дамждаг. Умайн дотор усны хальс байх бгөөд тэр нь ургын усаар дүүргэгдсэн байна. Түүн дотор ураг хөвж байдаг. Төрөлтын үед усны хальс хагарч ургийн ус гардаг.
6 долоо хоногтой ураг 15 мм урт байх бөгөөд элэг хөгжсөн байдаг. Зүрх минутад 140-150 удаа цохилно.
7 долоо хоногтойдоо мэдрэлийн зарим нэгэн эс бүрэлдэж минутад ойролцоогоор мэдрэлийн 100 мянган эс шинээр үүсч, төрөх үед хэдэн тэрбум болон өссөн байдаг. Толгойн хажуудгийн хонхорхой нь чих, мөн тэнд буй зузаан хэсэг нь нүд болон хувирна. Ургийн бие дээрх жижиг товруунуудаас хөл, гар урган гарна.
8 долоо хоногтойдоо ургийн тархи эрчимтэй хөгжиж эхлэх бөгөөд үнэрлэх, амтлах эрхтний мэдрэхүй хөгжиж эхэлнэ. Ураг уртаашаа 3 - 4 см болсон байх бөгөөд нийт хэмжээ хушганы дотор талд багтах хэмжээтэй болно. Гаднаас харахад бүх эд эрхтэн бүрэлдсэн байдаг бөгөөд заримынх нь үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Тухайлбал, хүүхэд гар, хөлөө хөдөлгөж, нүүрнийх нь хэлбэр тодорч зарим нэг нүүрний хөдөлгөөнийг хийдэг.
Гурван сартай ургийн элэг, дэлүү, ясны чөмөг ажиллаж цусыг төлжүүлж эхэлдэг. Ураг нь ургийн шингэн дотор сансрын нисгэгч мэт жингүйдэн байдаг бөгөөд тэнцвэрийн эрхтнүүд үүсч эхэлнэ. Энэ үед эхо аппаратны тусламжтай хүүхэд хуруугаа хөхөж байгаа зэрэг зарим нэг эгдүүтэй үйл явдлыг харж болно. 10-11 долоо хоног, суугаа хэмжээ 3.5 см болсон байдаг.
12 долоо хоноход ураг хэлбэр дүрсээ бүрэн олно. Бэлэг эрхтэн сайн хөгжинө.
14 долоо хоногтой ургийн зүрхний цохилт, нас бие гүйцсэн эрүүл хүний зүрхний цохилтын тооноос хоёр дахин олон байдаг.
Дөрван сартай болоход хүүхдийн бараг бүх эрхтэн бүрэлдэн тогтож, үйл ажиллагаа нь тогтворжиж эхэлнэ. Ургийн өсөлт хурдасч толгой томорно. Нүүр нь хүний дүрстэй болж, үс ургахаас гадна, хөмсөг сормуус ургадаг. Зовхи аниастай байдаг. Хуруу хумс ургаж, гараа атгасан байх бөгөөд хурууны хээ хүртэл бий болдог. 16 долоо хоногтойдоо ураг 20 см болдог.
22 долоо хоногтой ургийн бие зөөлөн хонгор үсээр хучигдсан байх бөгөөд ургийн шар үс нь төрөхийн өмнө арилна.
18-22 долоо хоногтойд өшиглөх, түлхэх мэт хөдөлгөөн хийж эхэлдэг.
23-30 долоо хоногтой ураг 30 см болох ба хүчтэй хөдөлж, гаднын дуу чимээг сайн мэдэрч хариу өгнө. Маш чанга дуунд түлхэх, тийчэгнэх зэргээр хариу үйлдэл хийнэ. Ураг орчмын шингэнийг залгиснаас бага зэрэг шээс ялгаруулна.
7 сартай ураг хоногт нэг литр ус уудаг бөгөөд энэ үеэс биеийн жин нь эрчимтэй өсдөг.
24 долоо хоногтойд уушги хөгжиж эхэлдэг бөгөөд бусад эрхтэнийг бодвол хожуу хөгждөг.
26 долоо хоногтой ураг анх нүдээ нээнэ.
28 долоо хоногтой ураг төрвөл амьдрах чадвартай, харин энэ хугацаанаас өмнө төрвөл уушги болон бусад эрхтэний хөгжил гүйцээгүй байдаг.
31-40 долоо хоногтой ураг бүдүүрснээс үрчгэр байсан арьс тэнийж толигор болно. Шар үс арилна.
32 долоо хоногтойгоос хойш ураг толгойгоороо доош харж байрлах бөгөөд цаашид уг байрлалд тогтвортой байна. Төрөхийн өмнөхөн ургийн толгой эхийн аарцгийн орох хэсэгт суудаг.
Хүүхэд төрснөөр хүний амьдралд орох нэгэн зүйрлэшгүй том эргэлт болж эхийн хэвлий дэх дулаан усан орчноосоо бидний амьдарч байгаа хүйтэн, дуу чимээтэй гэрэл гэгээтэй орчинд төрж ирнэ. Одоо хүүхэд өөрөө амьсгалах, хооллох үйлдлийг хийх ёстой болно. Бүр хэдэн сарын өмнөөс л хөхөж, залгиж, юм атгаж, барьж сурсан болохоор бяцхан хүн маань энэ бүхэнд бүрэн бэлтгэгдсэн байна. Ингээд тэр бусад зүйлийг амьдралынхаа туршид суралцах болно.

Comments

Popular posts from this blog

Нэрсний чанамал хийх жор

Манай монгол оронд олон төрлийн жимс жимсгэнэ ургадгаас хамгийн түгээмэл ургаж амархан боловсордог жимс бол нэрс шүү дээ. Айл бүр л зуны урин дулаан цагаар нэрс түүж чанамал хийх нь элбэг. Тиймээс нэрс жимсний чанамалыг хэрхэн хийх жорыг хүргэж байна. 1. Жимсийг хогноос нь салгаж цэвэрлэж бэлдэнэ. Жимсний чанамал хийх хэд хэдэн төрлийн арга байдгаас уг жимсний амин дэм, амтыг хадгалж чанамал хийх хялбархан жорыг хүргэж байна. Наалддаггүй төмөр саванд ус болон элсэн чихрийг хийж халаана. Элсэн чихэр аль болох нарийн ширхэгтэй байх тусмаа чанамал сайхан амттай болдог. Ингээд элсэн чихрийг хайлж уустал хутгах ба ус бараг буцлах шахам халж эхэлнэ. 2. Ус бага зэргийн боргилж буцлаж эхлэх үед нэрс жимсийг хийж модон хутгуураар сайтар хутгаж буцалгана. Жимсний хальс гадна талаасаа зөөлөрч нялцгайрч задарч боргилон буцлаж эхлэмэгц галын хэмийг зөөллөж хутгасаар байх хэрэгтэй. Нэрс нь харьцангуй жижиг биетэй жимс тул хэт ширүүн гал дээр амархан болдог тул хажууд нь байж хутгаад түлж хэт

Үнэгүй цахим ном татах сайтууд

Орчин үед ном уншигчид цаасан номоос илүүтэйгээр цахим номыг ихээр сонгох болжээ. Ингэх болсон нь хэд хэдэн томоохон шалтгаантай. Нэгт бол мэдээж овор хэмжээ, та хүссэн газар луугаа өөрийн хайртай хэдэн зуун номоо авч явснаас зүгээр л ном уншигч эсвэл гар утас, лапт опдоо хадгалчхаж болно. Мөн та номоо алга болгочих вий гэж санаа зовох ямар ч шаардлага байхгүй, санаандгүй устчихлаа гэж бодоход буцаагаад л сэргээчих боломжтой. Эдгээрээс гадна бас нэг том шалтгаан нь таны хэтэвчинд хэмнэлттэй байдал юм. Цаасан номонд хэдэн зуун мянган төгрөгөөр цаасан ном авснаас та дараах сайтуудаас хүссэн хэмжээгээрээ үнэгүй цахим ном татах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. 1.  BookZZ BookZZ нь дэлхийн хамгийн том цахим номын сан гэхэд бараг л буруудахгүй. Нийтдээ 2.7 гаруй сая ном, 52.4 сая нийтлэлүүдтэйгээрээ онцлог байж чаддаг. Хэрэглэхэд хялбар бөгөөд та хүссэн өргөтгөлөөрөө өөрийн ухаалаг утас, киндлэ, лаптопдоо суулгах боломжтой. 2.  Project Gutenberg Энэхүү сайтын гол онцлог

зуныг хөгжилтэй өнгөрүүлэх 45 санаа

“Хийх юм олддоггүй ээ” гэдэг үг зуны улиралд л хамгийн их сонсогддог. Гэвч зун бол хөгжилтэй зүйлсийн “уурхай” улирал гэдгийг та мэдэх үү? Бид энэ нарны улиралд найзуудтайгаа болон ганцаараа хийж болох зугаатай зүйлсийн жагсаалтыг гаргалаа. Мартагдашгүй дурсамжтай зуныг өнгөрөөхийг хүсье. 1. Найзуудаараа цуглараад picnic-нд явах 2. Нэг өдрийг гэрэл зургийн өдөр болго. Тэгээд гадуур алхангаа инээлдэн гүйлдэх хүүхдүүд, моднууд, тэнгэр, шувуудын зургийг дар. Түүгээрээ нэг альбом нээсэн ч болно. 3. Загварын зурагнууд үзэж байгаад таалагдсан хувцсаа өөрийнхөө гараар хийж өмсөх 4. Жижигхэн бялуу хийж гэрийхэн, найзуудыгаа дайлах 5. Хүүхэд байх үеийнхээ тоглоомуудыг эргэн дурсаж тоглох. Жишээ нь нуугдах, үг дамжуулах гэх мэт 6. Хамаатныхаа дүү нартай хамт кино үзэхээр явах 7. Нэг найзтайгаа цуг өдөржин window shopping хийж, таалагдсан хувцас бүрээ өмсөж үзэх 8. Гэр бүлийнхээ зургийн цомгуудыг бүгдийг нь гаргаж ирээд эхнээс нь үзэх 9. Шүлэг юм уу өгүүллэг бичих гэж оролдох 10. Өөрийнхөө ха