Skip to main content

Posts

Фэйсбүүк, Твиттер дээрээ юу бичиж болохгүй вэ?

  Одоо цагт цахим ертөнц /Facebook, Instagram гэх мэт/ хүн бүрийн амьдралын салшгүй чухал хэсэг болсон билээ. Өөрт тохиолдсон зүйлсээ бусадтай хуваалцаж, эргэн тойронд болж буй сонин хачинтай танилцах боломжийг бид цахим ертөнцөөр дамжуулан олж авдаг нь нууц биш юм. Гэвч хүмүүс зарим үед хувийн мэдээллээ бусдын нүдэнд ил дэлгэж, өөрсдийгөө эрсдэлд оруулж, цахим гэмт хэргийн золиос болох нь бий. Иймд өнөөдөр бид та бүхэндээ цахим хуудсандаа хэзээ ч бичиж болохгүй зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ.  1.  Хайр сэтгэл Өнгөрсөн, одоо, ирээдүй гээд аль ч цаг хугацаанд өөрийнхөө хайр сэтгэлийн асуудлыг бусдад дэлгэсний хэрэггүй. Учир нь орчин цагт ямар ч баталгаагүй болсон зүйлсийн нэг бол хайр сэтгэл юм. Өнөөдөр та хайрттайгаа аз жаргалтай байгаа мөчөө цахим хуудсаараа дамжуулан бусадтай хуваалцаж болох хэдий ч, хэсэг хугацааны дараа та хоёр өөр өөрийн зам мөрөө хөөхөөр болбол яах вэ? Тэр үед магадгүй хамтдаа авахуулсан зураг, цугтаа хийсэн бичлэг, хайр сэтгэлийн тухай бичсэн зүйлсээ устгах
Recent posts

Нэрсний чанамал хийх жор

Манай монгол оронд олон төрлийн жимс жимсгэнэ ургадгаас хамгийн түгээмэл ургаж амархан боловсордог жимс бол нэрс шүү дээ. Айл бүр л зуны урин дулаан цагаар нэрс түүж чанамал хийх нь элбэг. Тиймээс нэрс жимсний чанамалыг хэрхэн хийх жорыг хүргэж байна. 1. Жимсийг хогноос нь салгаж цэвэрлэж бэлдэнэ. Жимсний чанамал хийх хэд хэдэн төрлийн арга байдгаас уг жимсний амин дэм, амтыг хадгалж чанамал хийх хялбархан жорыг хүргэж байна. Наалддаггүй төмөр саванд ус болон элсэн чихрийг хийж халаана. Элсэн чихэр аль болох нарийн ширхэгтэй байх тусмаа чанамал сайхан амттай болдог. Ингээд элсэн чихрийг хайлж уустал хутгах ба ус бараг буцлах шахам халж эхэлнэ. 2. Ус бага зэргийн боргилж буцлаж эхлэх үед нэрс жимсийг хийж модон хутгуураар сайтар хутгаж буцалгана. Жимсний хальс гадна талаасаа зөөлөрч нялцгайрч задарч боргилон буцлаж эхлэмэгц галын хэмийг зөөллөж хутгасаар байх хэрэгтэй. Нэрс нь харьцангуй жижиг биетэй жимс тул хэт ширүүн гал дээр амархан болдог тул хажууд нь байж хутгаад түлж хэт

зуныг хөгжилтэй өнгөрүүлэх 45 санаа

“Хийх юм олддоггүй ээ” гэдэг үг зуны улиралд л хамгийн их сонсогддог. Гэвч зун бол хөгжилтэй зүйлсийн “уурхай” улирал гэдгийг та мэдэх үү? Бид энэ нарны улиралд найзуудтайгаа болон ганцаараа хийж болох зугаатай зүйлсийн жагсаалтыг гаргалаа. Мартагдашгүй дурсамжтай зуныг өнгөрөөхийг хүсье. 1. Найзуудаараа цуглараад picnic-нд явах 2. Нэг өдрийг гэрэл зургийн өдөр болго. Тэгээд гадуур алхангаа инээлдэн гүйлдэх хүүхдүүд, моднууд, тэнгэр, шувуудын зургийг дар. Түүгээрээ нэг альбом нээсэн ч болно. 3. Загварын зурагнууд үзэж байгаад таалагдсан хувцсаа өөрийнхөө гараар хийж өмсөх 4. Жижигхэн бялуу хийж гэрийхэн, найзуудыгаа дайлах 5. Хүүхэд байх үеийнхээ тоглоомуудыг эргэн дурсаж тоглох. Жишээ нь нуугдах, үг дамжуулах гэх мэт 6. Хамаатныхаа дүү нартай хамт кино үзэхээр явах 7. Нэг найзтайгаа цуг өдөржин window shopping хийж, таалагдсан хувцас бүрээ өмсөж үзэх 8. Гэр бүлийнхээ зургийн цомгуудыг бүгдийг нь гаргаж ирээд эхнээс нь үзэх 9. Шүлэг юм уу өгүүллэг бичих гэж оролдох 10. Өөрийнхөө ха

Хүний амьдрал хэзээ, хэрхэн эхэлдэг вэ?

Төрсөн цагаас эхэлдэг, эсвэл ухаан орсноос хойш, тархи ажиллаж эхэлснээс, мөн төв мэдрэлийн систем бий болсноос хойш гэхчлэн энэ асуултад хүмүүс янз бүрээр хариулахыг оролддог. Хүний удамшлын асуудлыг генийн түвшинд судалсны эцэст үүнд ганцхан хариулт байдаг нь тодорхой болжээ. Энэ нь хүний амьдрал үр тогтсон тэр үеэс л эхэлдэг гэсэн хариулт. Чухам яг энэ үеэс л хүнд өөрийн гэсэн шинж чанарууд бий болох төдийгүй, зүүний толгойн дайны хэмжээтэй тэрхүү бяцхан орон зай ямар хүн бий болж байгаа тухай мэдээлэл агуулсан байдаг. Хүний амьдралын эхний долоо хоногт  олон сая эс шинээр бий болж, гайхамшигтайгаар хуваарилагдсаны эцэст хүн гэсэн махбодыг бүрэлдүүлнэ. Дөрвөн долоо хоногийн дараа  нурууны ясны суурь тавигдсан нь харагдана. Энэ үед ураг 6 мм байна. Зүрхний үйл ажиллагаа эхэлж, элэг болон гол эрхтнүүдийг цусаар дүүргэнэ. Үр тогтсон өндгөн эс умайн салст бүрхэвчинд шигдэн орсон байх бөгөөд гадна талын эсүүд нь дотогш нэвтрэн орж эхийн цусан хангамжтай холбогдсон байдаг. Харин до

Нулимс тайвшрал авчирдаг

Сүүлийн үеийн судалгаагаар уйлахад сэтгэлийн хямрал арилдаг болох нь батлагджээ. Эрдэмтэд нулимсны бүтцийг судалж лейпинткефалин ба пропатин гэдэг хоёр бодис ялгаж авсан байна. Энэ хоёр бодис нь гагцхүү сэтгэл хямрал үеийн нулимсанд байх бөгөөд сонгино хэрчихэд гардаг нулимсанд байсангүй. Тэгэхээр нулимс, хөлс нь амьсгалаар гадагшлах агаарын адил бие махбодийн хордлого тайлахад тусалдаг байна. Зарим эрдэмтэд нулимсыг шээс, цусны адил шинжилж, өвчнийг оношлоход хэрэглэж болно гэж үзэж байна. Нүдний гадна өнгийн дээд жижиг булчирхайд нулимс үүсч тэр нь нүд цавчих тоолонгоор нүдний эвэрлэг бүрхүүлийг чигйлэдэг. Нүд цавчлах нь гадны хог шороо, цочроогч зүйлсээс нүдийг хамгаалдаг. Уйлах үед гарах дуу хоолой, хөдөлгөөн нь өвчин бүрт адилгүй. Энэ нь хэлд ороогүй хүүхдийн өвчнийг танихад тустай. Хүүхэд өвдсөн үедээ өндөр, тасалданги дуугаар уйлдаг байна. Мөн эрчүүд эмэгтэйчүүдээс тав дахин бага уйлдаг. Тиймээс сэтгэл хямралын өвчнөөр өвдөх нь элбэг. Тэгэхээр уйлах нь бие махбодийн байва

Завгүй завгүй завгүй...

Дундаж түвшний амьдралтай хүмүүс хаа сайгүй “Би үнэхээр завгүй байна” гэсээр өөрсдийн үүрэг хариуцлага, ажилдаа эцэж ядарсан байхыг би зөндөө харж байлаа. Найз нөхөд хамтран зүтгэгчиддээ цаг гаргаж чадахгүй байгаагаа ажил их, цаг бага завгүй байна гэж хүмүүс тайлбарладаг. Хүмүүс маш их ажил өөртөө хүлээн авдаг (үүнд би өөрөө ч багтана). Энэ бол завгүй байдгийн нэг шалтгаан болов уу. Би үүнийг бичихээсээ өмнө, Нэгдүгээрт , ажлаа өгөгдсөн хугацаанаас нь өмнө дуусгах боломж хүмүүст байгаа гэсэн өөдрөг үзэлтэй байлаа. Хүмүүс хэрээсээ хэтэрсэн үүрэг амлалт авдаг гэдэг нь бараг үнэн байх. Хоёрдугаарт , хүмүүс маш их зүйл хийхийг хүсдэг. Энэ бол “супер эмэгтэй” –ийн маш том асуудал. Бид бүгд супер хүмүүс болохыг хүсдэг гэвч энэ нь үр дүн муутай байдаг. Сайхан байшинтай болох, мэргэжлийн хувьд оргилд нь хүрэх, гэрлэлтийн хувьд амжилттай байх, хүүхдүүдтэйгээ маш их цагийг өнгөрөөх, сонирхолтой хоббитой байх зэрэгт анхаарлаа хандуулдгаа Эмчтэй ярилцсан хүмүүс хэлсэн байдаг. Сүүлийнх нь нэг их

Үнэгүй цахим ном татах сайтууд

Орчин үед ном уншигчид цаасан номоос илүүтэйгээр цахим номыг ихээр сонгох болжээ. Ингэх болсон нь хэд хэдэн томоохон шалтгаантай. Нэгт бол мэдээж овор хэмжээ, та хүссэн газар луугаа өөрийн хайртай хэдэн зуун номоо авч явснаас зүгээр л ном уншигч эсвэл гар утас, лапт опдоо хадгалчхаж болно. Мөн та номоо алга болгочих вий гэж санаа зовох ямар ч шаардлага байхгүй, санаандгүй устчихлаа гэж бодоход буцаагаад л сэргээчих боломжтой. Эдгээрээс гадна бас нэг том шалтгаан нь таны хэтэвчинд хэмнэлттэй байдал юм. Цаасан номонд хэдэн зуун мянган төгрөгөөр цаасан ном авснаас та дараах сайтуудаас хүссэн хэмжээгээрээ үнэгүй цахим ном татах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. 1.  BookZZ BookZZ нь дэлхийн хамгийн том цахим номын сан гэхэд бараг л буруудахгүй. Нийтдээ 2.7 гаруй сая ном, 52.4 сая нийтлэлүүдтэйгээрээ онцлог байж чаддаг. Хэрэглэхэд хялбар бөгөөд та хүссэн өргөтгөлөөрөө өөрийн ухаалаг утас, киндлэ, лаптопдоо суулгах боломжтой. 2.  Project Gutenberg Энэхүү сайтын гол онцлог